Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Гуанжоу, Хөх хотын нислэг ирэх долоо хоногоос эхэлнэ DNN.mn

Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2022.05.25/ БНХАУ-Монгол Улсын хооронд агаарын хил нээх асуудлыг хэлэлцсэн.

Манай улсын Элчин сайдын яамныхан холбогдох газруудтай ярилцаж Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл авсан талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцуулсан.

Энэ хүрээнд УБ-Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа МИАТ ТӨХК нислэг үйлдэх бол УБ-Хөх хот чиглэлд “Аэро Монголиа” компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ. Ингэхдээ нэг долоо хоногт монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын агаарын тээврийн компани ээлжлэх байдлаар нислэг үйлдэх аж.

Монголоос очиж буй иргэдийг тусгаарлах эсэх асуудлыг зургаадугаар сарын 01-ээс өмнө зарлах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *