Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Арт Фестиваль” ирэх есдүгээр сард болно

Их хотын урлаг ТББ, Монголын Урчуудын Эвлэл хамтран “Улаанбаатар Арт Фестиваль”-ийг 2018 оны есдүгээрсарын 5-15-ны өдрүүдэд “Морьтны хөшөө” цогцолбортзохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлынхаа шатанд явж байна.

Монгол улсад анх удаа санаачлан зохион байгуулж буй уг фестивальд БНХАУ, Швед, Эстони, Мянмар, Австрали улсаас шилдэг уран бүтээлчидхүрэлцэн ирж Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, түүний олон улс дахь байр суурь, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг, лекц зохион байгуулах юм байна.

Мөн БНХАУ-ын алдарт уран барималч И Сан өөрийн бүтээл болох “Хязгааргүй даяарчлал” бүтээлээ монгол улсын засгийн газарт хандивлах юм.

“УБ Арт Фестиваль”-ийг зохион байгуулснаар Монголын дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага болоод уламжлалт соёлыг таниулан сурталчлах, дэлхийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг танилцуулах, олон улсын шилдэг урлаг судлаачидтай дүрслэх урлагийн талаар санал бодлоо солилцох зэрэг боломжууд бүрдэх аж.

Түүнчлэн уран дарх, арьсан урлал, эсгий ширмэл гэх мэт Монголын уламжлалт урлагийн өвөрмөц онцлогийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь жуулчдын сонирхлыг татах боломжтой юм.

Б.ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *