Categories
мэдээ нийгэм

Улаан бурхны вакцин пүрэв гаригт ирнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанд өчигдөр Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар улаан бурхан өвчний талаар мэдээлэл хийжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 иргэн хандсанаас улаан бурхан өвчний оноштойгоор 315 нь хэвтэн эмчлүүлсэн байна.

Дээрх өвчнийг эмчлэх, оношлоход шаардлагатай бүхий л эм тариа, техник хэрэгсэл бүрэн хангагдсан үүнд нийт 400 гаруй сая төгрөг гаргасан байна.

Улаан бурхан өвчний эсрэг вакцин захиалсан нь ирэх пүрэв гаригт буюу тавдугаар сарын 5-нд ирэх аж.

Уг өвчний тархалт өнөө жил улсын хэмжээнд өндөр байгаа учраас Засгийн газар долоо хоног бүр дээрх өвчний талаар мэдээлэл сонсож, салбар хариуцсан сайдад нь үүрэг даалгавар өгч ажиллаж буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *