Categories
гадаад мэдээ

Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас 127 хүн амиа алджээ

Украины зүүн нутгийн Донецк мужийн хоёр дахь том хот болох Мариуполь хотын захиргааг эзлээд байсан Оросын дэмжигч иргэд орон нутгийн цагаар энэ сарын 16-нд хотын захиргааны байрыг орхин ухарсан байна. Украины тэрбумтан “Уурхайн хаан” гэгдэх Ринат Акметов хотын энгийн иргэдэд цагдаагийн нийгмийн хэв журам тогтоох ажиллагааг дэмжихийг уриалснаар хотод энгийн иргэдээс бүрдсэн сайн дурын эргүүл ажиллаж эхэлжээ.
Оросыг дэмжигч иргэд Донецк хотын зүүн хэсэгт байрлах Засгийн газрын цэргийн түр хуаранг эзэлсэн гэж “AFP” агентлаг мэдээлэв. Хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон нь цэргийн түр хуаранг эзлэх үйл явцтай холбоотой эсэх нь тодорхойгүй ба Засгийн газрын цэрэг төдийлөн эсэргүүцэлгүй түр хуаранг орхин ухарсан байна.
Украины зүүн өмнөд нутгийн зэвсэгт мөргөлдөөний улмаас нийт 127 хүн амь үрэгдсэн гэж НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Иван Симонович мэдэгдэв.
Тэрээр Украины Засгийн газар болон, жагсагчдаас авсан мэдээ материалд үндэслэн дээр мэдээллийг хийжээ. Мөн 112 хүн хууль бусаар хоригдсон ба тэдний 49 нь сураггүй алга болсон байна. Симонович, Украины цагдаа, хүчнийхэн мөргөлдөөнөөс зайлс хийх арга замыг урьтал болгохгүй байгааг онцлоод Одесса хотод гарсан түймрийн хэргийн мөрдөн байцаалтыг иргэдийн оролцоотой хийх хэрэгтэй гэж шаардсан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас нийт 250 хүн амиа алдаад байгаа юм.
 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *