Германы канцлер Олаф Шольц Оросын түрэмгийллийн улмаас сүйрсэн дэд бүтцийг сэргээхэд Украинд томоохон хэмжээний тусламж үзүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалав. Берлинд болсон Украины сэргээн босголтын асуудлаарх олон улсын бага хурлын нээлтийн үеэр тэрээр”Энэ бага хурлын зорилго бол энэ зууны Маршаллын төлөвлөгөөг бий болгох явдал юм. Украиныг Европын холбооны гишүүн байх амлалт нь өнөө үеийн геополитикийн хамгийн тууштай шийдвэрүүдийн нэг ” гэж хэлэв. Олаф Шольц дайн үргэлжилж байгаа ч Украиныг сэргээх ажлыг яг одоо эхлүүлэх шаардлагатай гэжонцлон тэмдэглээд Украиныгпуужин, дроноор буудаж буй аймшигт үйлдлийг Оросын хувьд цөхрөнгөө барсан үйлдэл гэж нэрлээд дайны сүйрлийн дараа ч сэргэх боломжтойг Германы түүх өөрөө харуулсан гэдгийг тэмдэглэжээ. ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүн “Украин хөгжил цэцэглэсэн, ардчилсан ЕХ-ны гишүүн, ногоон эрчим хүч, өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлогч орон болох тул ирээдүйг нь одооноос төлөвлөх нь чухал байна” гэж мэдэгдсэн байна.