Categories
гадаад мэдээ

Украины дайнд эргэлт гарах нь тодорхой болов || DNN.mn

Украины ерөнхийлөгч Зеленский Конгресст буюу АНУ-ын парламентын хоёр танхимын хамтарсан хуралдаанд цахимаар үг хэлэв. Энэ үеэрээ тэрбээр Украинд АНУ-ын “есдүгээр сарын 11” болон Сувдан эргийн халдлагатай адил зүйл болж буйг онцлон дурджээ. Мөн АНУ-ын эрх баригчдыг дайныг зогсоохын тулд илүү их тусламж үзүүлэхийг хүсэв. АНУ ба түүний холбоотнуудад талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ Киев тэргүүтэй Оросын бөмбөгдөлтөд өртөж буй бусад томоохон хотуудад цэргийн тусламж үзүүлэхийг барууны орнуудаас хүслээ.

Түүнчлэн Оросын зэвсэгт хүчин агаарын довтолгоогоо эрчимжүүлж байгаа тул нислэгийг хориглох бүс байгуулахгүй юм бол Оросын онгоцны бөмбөгдөлтөөс хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах зэвсэг өгөх хүсэлт гаргажээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Украинд 13.6 тэрбум ам.долларын тусламж өгөхөөр төлөвлөсөн багцаас 800 саяыг нь энэ удаа тус улсын аюулгүй байдлын тусламжид зориулах болов. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л АНУ Украинд тэрбум ам.долларын тусламж үзүүлэх болоод байгаа юм.

Энэхүү хуралдааныг дэлхий нийтэд шууд дамжуулсан бөгөөд ерөнхийлөгч Зеленский Украины өнөөдрийн байдлыг дайнаас өмнө болон одоо ямар байгааг харьцуулан хүүхэд, эмэгтэйчүүд, жирийн иргэд хэрхэн амь үрэгдэж буйг харуулсан богино хэмжээний баримтат кино үзүүлсэн нь дэлхий нийтийг цочоосон явдал болсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгвэл энэхүү хуралдаанаас Украинд АНУ-аас үзүүлэх ээлжит тусламжийн багцыг баталсан бөгөөд ерөнхийлөгч Жо.Байдан энэ тусламжийн тухай дэлхий нийтэд ил тодоор тайлбарласны дараа уг шийдвэрт шууд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгов. Тэрээр Украинд бид бэлэн мөнгө, хүнс, эм, тарианы тусламжаас гадна хамгийн орчин үеийн зэвсгээр туслахаар шийдсэн гээд АНУ агаараас эсэргүүцэн хамгаалах газар агаар ангиллын 800 пуужин, танк болон их буу сөнөөх зориулалттай 9000 зөөврийн өндөр цэц бүхий пуужин дрон, эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхэд ч ашиглах боломжтой авч явахад түвэггүй 7000 хөнгөн бөмбөг шидэгч, 20 сая буу, сум, хэрэгсэл Украинд өгөхөөр болсныг мэдэгдэв. АНУ-ын энэхүү газар агаар ангиллын пуужин Оросын ямар ч онгоц, нисдэг тэргийг алсын зайнаас сөнөөх чадвартай бол танк их буу сөнөөх зориулалттай өндөр цэц бүхий зөөврийн пуужин гэдэг нь Туркийн алдарт “байракдар”-ын дараа гарсан илүү хялбар, жижиг, хаанаас ч хөөргөж болдог пуужин юм. Энэ пуужин газраас хөөрсний дараа байлдааны талбайд юу болж буйг зөөврийн компьютерт маш тод дамжуулж аль байг устгахаа сонгуулсны дараа өөрөө дайсны танк болон их бууг шууд очиж мөргөж сөнөөдөг онцлогтой юм.

Ийм нэг удаа хэрэглэж дайсныг устгадаг пуужинг цэргийнхэн “камикадзе” гэж нэрлэдэг. Ийм их хэмжээний орчин үеийн хүчтэй зэвсэг Украин улс хүлээн авна гэдэг дайнд удахгүй эргэлт гарч Оросын арми төдийгүй тэдэнд газар нутгаа ашиглуулсан Беларусийн арми хамтдаа яаж ч чадахгүй украинчуудад бут цохиулах нь тодорхой болж байна гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *