Categories
мэдээ нийгэм

“Украинд байгаа Монгол оюутнуудыг чөлөөлүүлэх хүсэлт явуулахаар ажиллаж байтал асуудал хүндэрсэн” гэв

Манжуурт Консулын газар, Беларусьт ЭСЯ нээхээр болов | News.MN

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа ГХЯ-ны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Укриан улсад байгаа оюутнуудаас ГХЯ-нд гомдол гаргасан тохиолдол байхгүй. Украинд байгаа дөрвөн оюутны ар гэрээс ирж уулзаж, хүүхдүүдийг хэрхэн татах талаар мэдээлэл авсан.

Бид асуудлыг сарын өмнөөс ярьж эхэлсэн. Тухайн үед оюутнууд “тусгай үүргийн онгоц явуулахгүй юм уу” гэсэн асуудлыг тавьж байсан бөгөөд бид тэр үед нөхцөл байдал хэвийн байсан тул тусгай үүргийн нислэг хийх нөхцөл бүрдээгүй байгааг хэлсэн. Боломжтой бол өөрсдөө эцэг, эхтэйгээ зөвлөөд эх орондоо ирэх зөвлөгөөг өгсөн.

Бидний өгсөн зөвлөгөөг дагаад одоогоор 41 оюутан эх орондоо ирсэн байна. Нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байгаа бөгөөд таамаглахад хэцүү байна.

Тухайлбал, өчигдөр Гадаад харилцааны дэд сайд болон миний бие тус улсад байгаа оюутнуудтай холбогдоход “Гол нь сургуулийн асуудлыг шийдвэл нутаг буцахад бэлэн байна” гэсэн хариултыг өгч байсан юм. Иймд бид өнөөдрөөс сургуулиудад оюутнуудыг чөлөөлж өгөөч гэсэн бичиг явуулах тохиролцоонд хүрээд ажиллаж байтал Украины цагаар үүрээс эхлээд асуудал хүндэрлээ.

Оюутнууд гомдол гаргасан гэсэн баримттай зүйл байгаа бол ГХЯ-ны Консулын газарт хандаж болно. Энэ асуудлыг бид шийдэх чиглэлээр ажиллахад бэлэн байна.

Тодруулбал, ГХЯ-ны Консулын газрын шуурхай 83042222, 70082222 дугаараар холбогдох боломжтой.

Гол нь хэлний бэлтгэлийн болон дөрөвдүгээр курсийн оюутнуудад буцах зөвшөөрөл өгөхгүй байсан тул өнөөдрөөс эхлэн бичиг явуулахаар төлөвлөсөн байсан. Яг одоо тус улсад 27 оюутан байгаа. Үүнээс

  • Киевд 9,
  • Харьковд-15,
  • Кривой Рогт-2,
  • Львовд -1 оюутан байгаа.

Бид энэ сарын 26, 27-нд 21 оюутны тийзийг захиалж, Истанбулаар дамжуулан авчрахаар төлөвлөж байсан ч өнөөдөр ийм асуудал үүсэж, Украины бүх нислэгүүд зогссон. Хэрэв асуудал нааштайгаар шийдэгдэж, 26, 27-нд агаарын хил нь нээгдвэл оюутнуудаа авчрах боломж бүрдэнэ.

Хэрэв агаарын хил нээгдэхгүй бол Польш, Чех эсвэл Унгар улс хүртэл авто замаар дамжин тэндээс нислэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Украины бүх хот гарах замыг хаасан гэсэн мэдээлэл байна. Харьков хотод байгаа оюутнууд сургуулийнхаа хонгилын хэсэгт буюу хорогдох байранд байгаа харин Кеивд байгаа оюутнууд дотуур байрандаа байрлаж буй гэх мэдээлэл байна” хэмээн ярив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *