Categories
гадаад мэдээ

Украин дайнаас хойш анхны үр тариагаа тээвэрлэнэ DNN.mn

Украин улс дайнаас хойш анхны үр тарианы хөлөг онгоц боомтоос хөдлөхөд бэлэн болжээ. Ерөнхийлөгч Зеленский экспортыг сэргээх НҮБ-ын хэлэлцээрээс долоо хоногийн дараа Чорноморск боомтод айлчлах үеэрээ ингэж хэлсэн байна. Украины боомтуудыг бүсэлсэн нь хүнсний хомсдол үүсгэж, үнэ өсөхөд хүргэсэн.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өчигдөр /2022.07.29/ хэлэлцээ хийх үеэр үр тарианы асуудал хурцаар хөндөгдсөн. Блинкен хэлэхдээ, “Орос улс Украинаас үр тариа экспортлохыг зөвшөөрөх амлалтаа илэн далангүй ярилцаж биелүүлэх ёстой. Мөн Украины нутаг дэвсгэрийг Орост нэгтгэхийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Албаныхны мэдээлснээр одоо 17 хөлөг онгоц 600 мянган тонн ачаатай хүлээж буй. “Хар тэнгисээр дамжин өнгөрөх замыг эцэслэн шийдсэн үед л экспортыг аюулгүйгээр үргэлжлүүлэх боломжтой” гэж НҮБ-ын тусламжийн албаны дарга Мартин Гриффитс хэлэв

Оросууд түрэмгийлэхээс өмнө тус хоёр улс дэлхийн улаан буудай, арвайн экспортын гуравны нэгийг эзэлж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *