Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн даргыг чөлөөлөх асуудлаар завсарлага авав

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны хамгийн эхэнд уг асуудлыг хэлэлцэх байсан ч ийнхүү хойшиллоо.

МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга З.Энхболдыг дэгийн тухай хууль зөрчин, хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг олонхоороо хүч түрэн оруулж ирж байна гэсэн шүүмжлэл гаргасан юм.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын гишүүд байр сууриа илэрхийлж багагүй маргалдсан. Учир нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг оруулж ирж хэлэлцэж байгаа нь дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа явдал гэсэн байр суурьтай байв. Тиймээс энэ асуудлаар завсарлага авах хүсэлт тавьсан ч Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат хүлээн аваагүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *