Categories
гадаад мэдээ

Ухань хотын 11 сая иргэнийг коронавирусийн шинжилгээнд дахин хамруулахаар болжээ

Сүүлийн хэд хоногийн хугацаанд БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдварын шинэ тохиолдол дахин бүртгэгдэж буйтай холбогдуулан тус хотын 11 сая иргэнийг ойрын хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамруулах болсон талаар ВВС мэдээллээ.

Жил гаруйн хугацаанд ковидын шинэ тохиолдол бүртгэгдээгүй Ухань хотод дельта вирусийн долоон тохиолдол илрээд буй нь эрх баригчдын санааг зовоож байгаа аж. Ухань хотод дотоодын халдвар хамгийн сүүлд өнгөрөгч 2020 оны зургаадугаар сард бүртгэгдэж байв.

Хүн амын дунд халдвар алдахгүй нь тулд Ухань хотын 11 сая иргэнийг шинжилгээнд хамруулах арга хэмжээ авах гэж буй нь энэ юм.

Эргэн сануулахад өнгөрсөн жилийн тавдугаар сард Ухань хотод халдварын хэд хэдэн тохиолдол илэрсний дараа тус хотын бүх иргэнийг 10 хоногийн дотор коронавирусний шинжилгээнд хамруулж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *