Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрийн ослоос болж нэг хүн нас баржээ​

Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт 45 настай иргэн Т үйлдвэрийн ослын улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах мах, хиам утах үйлдвэрт сантехникчээр ажилладаг байж. Мах утах халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад крант мултарч уурын хийнд түлэгджээ. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авч Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллан цогцосыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *