Categories
мэдээ улс-төр

УИХ: СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийх асуудлыг хэлэлцэж байна

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Тус хуулийн төсөл нь орон нутгийн эрх мэдлийг тодорхой болгох, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалтуудыг тусгаснаараа ач холбогдолтой болсныг хууль санаачлагчид онцолж буй юм.

Тухайлбал, орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгажээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Энэ бол маш том реформын хууль орж ирж байна гэж харж байна. Одоо маш зоригтойгоор, маш том шинэчлэл хийх хэрэгтэй байна. Засаг захиргааны нэгжийг яаж нэгтгэх, төвлөрүүлэхийг шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хөгжихгүй байна. Монгол Улс сүүлийн 30 жилд хөгжихгүй байгаа шалтгаан нь сум, аймгууд болоод байна. Сум нь 2000-хан хүнтэй, төвдөө 500 хүн л амьдардаг. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьж байгаа чинь Монгол Улсыг хойш татаж байна. 330 сумаа нэгтгэе. Суманд ажлын байр алга. 3.3 сая хүнийг хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, ажлын байрыг нэмэх өөрчлөлт, эдийн засгийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *