Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын зарим гишүүн Канадын парламентын төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Л.Энхболд нар өнөөдөр Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүд Канадын төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн аж.

Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст Канад Монгол орон олон жилийн найрсаг харилцаатай явж ирснийг дурдаад парламент хоорондын харилцааг дэмжин ажиллах зорилгоор энэ удаад ирсэн гэлээ. Тэрбээр “Энэ удаагийн уулзалт дараа дараагийн хамтын ажиллагааны эхлэл байна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлт, экологийн хөгжил, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлж, энэ салбарт өндөр туршлагатай канад орны туршлага судлах хүсэлтэй байгаагаа онцоллоо.
Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *