Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийв

Image result for УИХ-ын намрын чуулганУИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Чуулганы хаалтад зориулан УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Энэ намрын чуулганы анхаарлаа хандуулсан нэг чухал асуудал нь агаарын бохирдол байлаа. Үүний дагуу УИХ тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Цаашид шийдвэр гаргах бүх төвшинд идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай. Намрын чуулганаар хэлэлцэн баталсан бас нэг чухал хуулийн нэг нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. Энэ дотроо олон шинчлэлийг багтаасан. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хэрэгжиж эхэлснээр 2019 оноос төрийн албан хаагчид чадхуйн зарчмаар дэвшин ажилладаг болно. Тухайлбал, яамны төрийн нарийн бичгийн дарга 16-аас доошгүй зүйл төрийн албанд ажилласан, ингэхдээ яамны газрын даргаар наймаас доошгүй жил ажилласан байхыг шаардаж байгаа. Ер нь УИХ үүргээ биелүүлэн ажиллаж байгаа гэж үзэж байна. Гэтэл сүүлийн үед зарим улс төрийн хүчин, Төрийн тэргүүний зүгээс УИХ-ыг тараах санаачилга гаргах тухай ярих боллоо. Үүнийг ажил сайжруулах гэсэн шаардлага гэж үзэж болох боловч ард түмний сонголтыг үгүйсгэсэн, парламентын үүргийг сулруулах гэсэн бодлого гэж үзэхээс өөр аргагүй байна.

Төрд түмнээ төлөөлөн суугаа гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлыг хөндөлгүй орхиж болохгүй нь. Хуулиар олгосон эрх мэдэл их ч гэлээ хүлээх хариуцлага, улс төрийн соёл юу юунаас илүү чухал байна. Үүнийг улс төрийн намууд анхаарах шаардлагатай байгааг анхааруулъя. “Хэрэв өөр улсад байсан бол аль хэдийнэ огцорчихсон байгаа даа” гэх иргэдийн яриаг сонсоогүй мэт өнгөрч болохгүй. Ёс зүйн хариуцлага нь хувь хүнээс шалтгаалдаг” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *