Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа татгалзах өргөдлөө өгнө

Image result for Л.Болд

УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрыг огцруулах асуудлаар бүлгийн шийдвэрээсээ зөрсөн нь намаасаа сахилгын шийтгэл хүлээхэд хүргэсэн. АН-аас түүнийг дөрөв хүртэлх жилийн хугацаанд намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд намын бүлгээсээ гарах хүсэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбатад өчигдөр өгсөн. Харин Д.Эрдэнэбат Л.Болд гишүүнийн хүсэлтийг Дээд шүүх рүү явуулж зөвшилцөхөөр болсноо мэдэгдсэн. Мөн түүнийг хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэхгүй гэсэн билээ. Тэгвэл УИХ гишүүн Л.Болд “Би хуулийн маш тодорхой заалтад үндэслэн бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл миний хүсэлтийг Дээд шүүх рүү явуулж цаг хожиж байна. Мөн УИХ-ын дарга руу явуулахгүй гэсэн. Тиймээс би Ардчилсан намаас гарах өргөдлөө өнөөдөр өгөх гэж байна. Эхлээд би АН-с хамааралгүй гэдгээ батална. 60 тэрбумынханы халаасны хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй” гэсэн хариултыг өглөө. Тэрбээр намаасаа татгалзах өргөдлөө өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ-ын дарга М.Энхболдод өгнө гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *