Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Хэрэв орж ирж амжихгүй бол миний өмнөөс кноп дарчхаарай” гэдэг

Аль ч парламентын үед бусдынхаа өмнөөс кноп дарж, хууль баталдаг увайгүй энэ үйлдэл 65 суудалтай бүдүүн бүлэгтэй намд ч байсан хэвээр л байна.

Энэ засгийн шинэ гишүүд анхны чуулганаар муу зан сурч бусдын өмнөөс шийдвэр гаргаж ширээ дамжин кноп дараад явж байгаа нь нэг талаараа эмгэнэл ч юм шиг.

Энэ талаар дараах гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Нөгөө гишүүн нь захьсан учраас л кноп дардаг. Түүнээс биш зөвшөөрөл олгоогүй байхад кнопыг нь дарах эрх бидэнд байхгүй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Амьдрал баялаг. Зарим тохиолдолд зэрэгцэж сууж байгаа гишүүд бие засахаар гарах, цай уух шаардлага гээд янз бүрийн тохиолдол бишгүй л гарна шүү дээ. Энэ үедээ “Хэлэлцэж буй асуудал дээр би дэмжиж байгаа байр суурьтай байгаа шүү. Хэрэв орж ирж амжихгүй бол миний өмнөөс кноп дарчхаарай” гэж хэлдэг. Кноп дарах хугацаа аравхан секундээр хэмжигддэг, асар богино хугацаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Бусдын кнопыг дарсны улмаас дэмжигдэх ёсгүй хууль дэмжигдэх хор уршигтай.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 65 суудалтай бүдүүн бүлэгтэй нам ийм үйлдэл гаргаж байгаад хэлэх ч үг олдохгүй байна. Ардчилсан нам тухайн үед 34 суудалтай ирц хүрэхгүй маш хүндрэлтэй байсан. Гэтэл 65 суудалтай атлаа бусдын кнопыг дараад сууж байна гэдэг ичгэвтэр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *