Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн малчдыг татвараас чөлөөлөх хүсэлт гаргажээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу ИТХ-ууд татвар тогтоох эрхтэй болсон. Үүний дагуу энэ жилээс эхлээд малчдаас малын хөлийн татвар авахаар болсон юм. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан малын хөлийн татвар хураалтыг ирэх долоодугаар сар хүртэл хойшлуулсан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ малын хөлийн татвар хураалтыг хойшлуулах бус энэ жилдээ бүр авахгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Тэрээр өөрийн сонгогдсон тойрог буюу Өмнөговь аймгийн малчдыг малын хөлийн татвараас чөлөөлөх хүсэлтийг тус аймгийн Засаг дарга Р.Сэддоржид хүргүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ албан бичигтээ “Өмнөговь аймгийн хэмжээнд 6537 малчин өрхийн 20 мянга орчим иргэн мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг. Тэдний 70 хувь нь банкны зээлтэй. Мөн энэ жил зуншлага тааруу байснаас үүдэн өвөлжилт хүндэрч байгаа учраас малчдыг малын хөлийн татвараас чөлөөлүүлэх хүсэлт хүргүүлж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *