Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. Давж заалдах шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаад хоёр жилийн хорих ял оноосон. Харин түүний давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болохоор тов тогтсон юм.
Түүнийг хүчингийн хэргийн хоёр үйлдэлд буруутгаж, шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм.