Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компани ЖҮДХС-гаас зээл авчээ

УИХ, Засгийн газрын гишүүдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-гаас зээл авсан тухай баримт дуусахгүй бололтой. Уг сантай холбоотой дуулиан дэгдэж эхлэх үед А.Сүхбатын нэр дурдагдаж байсан бөгөөд түүнээс зээл авсан эсэхийг асуухад “Нотлох баримтаа гаргаад ир. Тэгээд надтай ярь” гэснээс өөр зүйлийг хэлээгүй. Гэтэл баримтаа гаргаад ир гэж байсан УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компаний ЖДҮДС-гаас зээл авсан нь баримтаар нотлогдож байна. А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгс бөгөөд түүний эхнэр Г.Буяндэлгэрийн “Түгээмэлтүмэн хишиг” ХХК нь 2017 онд 800 сая төгрөгийн зээлийг авчээ.


ЖДҮХС-гийн Шилэн данс дахь “Түгээмэлтүмэн хишиг” компанийн авсан зээлийн мэдээлэл

Тэрбээр “Алтан хүнс” компанийг 100 хувь эзэмшдэг гэдгээ ХАСХОМ-тээ мэдүүлсэн байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбатын 2017 оны ХАСХОМ

Зээл авсан “Түгээмэлтүмэн хишиг” компани нь
“Алтан хүнс” компанийн байранд түрээсээр байрладаг бөгөөд А.Баттөгсийн эхнэрийн нэр дээрх компани нь А.Сүхбат гишүүний компанитай нэг
байранд байрладаг..

“Түгээмэлтүмэн хишиг” компанийн бүртгэлийн мэдээлэл

А.Баттөгс нь эхнэр Г.Буяндэлгэртэй хамтран “Батдэлгэр трэйд” компанийг эзэмшдэг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *