Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган намрын чуулганаас өмнө хуралдана

УИХ-ын чуулган хаалтаа өнөөдөр хийсэн билээ. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, өмнөх Улсын Их Хурлаар хуульд заасан хугацаанд батлагдаагүй үлдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүнчлэн Монгол Улсын 2016 оны Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байна хэмээлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *