Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга өнөөдөр эх орондоо ирнэ

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ыг зорьсон бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотноо ирнэ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцсон юм.

Тэгвэл есдүгээр сарын 2-нд Хятад улсыг зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирээд байна. Төрийн тэргүүн энэ удаад Бээжин хотноо болсон Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойд оролцож, мөн БНХАУ-ын удирдагч Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай хоёр талын уулзалт хийсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *