Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ХУД-ийн 17-р хороо, 29-р тойргийн 17-1 дүгээр хэсгийн хороонд ирж, саналаа өглөө.
Тэрээр “Орон нутгийн сонгуулийн ирц бусад сонгуулиас доогуур байх хандлага бий ч залуучууд дээлээ өмсөөд сонгуульд саналаа өгдөг болсон. Энэ шинэ хэв маяг, хандлагаа сэргээж залуучууд сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагаа сонгох чухал ач холбогдолтой сонгууль юм” гэлээ.