УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулганы хуралдааны эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм байна. Тус Байнгын хороо өчигдөр хуралдаад О.Содбилэгийг чөлөөлж, Т.Аюурсайханыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. Өөр ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.
1.Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
2.Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
4.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
5.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
6.Бага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
7.Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
8.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
9.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
10.УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
11.УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
12.Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
13.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
14.Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
15.Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.