Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах талаар тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

ОХУ-ын “Ростехнологи” компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” компани сонгуулийн өмнө худалдан авснаар тус үйлдвэр 100 хувь Монгол хүмүүс эзэмших эрхтэй болсон юм.

Гэвч зарим гишүүд үүнийг хууль бус гэж үзэж төрд авах ёстой хэмээн маргаан дэгдээж эхэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Энэ бол зууны луйвар юм. Өөр улсад бол ялын дээд хэмжээ авах байсан. Монгол Улс өнөөдөр азийн бар биш азийн гуйлагчин болчихоод байна. Энэ бол хуулиа дээдлээгүйгээс болсон. УИХ-ын гишүүн байна гэдэг миний хувьд том хүндлэл, сайхан ажил гэж би боддог гэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ асуудлаар ажлын хэсэг маш сайн ажилласан байна. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал бол улс орны түвшний том асуудал. Хамгийн түрүүнд төрийн өмчийн хороог татан буулгаж дараа нь ингэж хувьд худалдаж авах ажлыг шат дараатайгаар хийсэн байна гэж би бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *