Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын чуулган: Х.Нямбаатар, С.Бямбацогт нарыг байнгын хорооны даргаар томиллоо

Image result for УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах тухай УИХ-ын тогтоолын дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 64.3 хувиар дэмжлээ. Үүний дараа байнгын хороодын даргыг томилох саналыг хэлэлцэн баталлав. Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг томилохыг 86.7 хувиар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг 84.4 хувиар дэмжлээ. Үүгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, С.Бямбацогт нар байнгын хорооны даргаар томилогдов. Одоо Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *