Categories
мэдээ улс-төр

​УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд У.Хүрэлсүх оролцож байна

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож байна.

Тус бүлгийнхэн өчигдарийн хуралдаанаараа шинээр байгуулах Засгийн газрын бүтэц, бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцэж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал шинээр байгуулах Засгийн газарт бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзсэн юм. Бодлогын Засгийн газар байгуулах, ашиг сонирхлын зөрчилгүй байх, үндсэн чиг үүргийн яамдын сайд нь “давхар дээл”-тэй, бусад яамдын сайд нар нь дан дээлтэй байх зэрэг үндсэн шаардлагуудыг тавьж байгаа юм. Бүлгийн байр суурийг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй зөвшилцөж, 2018 оны төсөв, багш, эмч нарын цалин, хүүхдийн мөнгө зэрэг асуудалд ямар бодлого баримтлах талаар нь хэлэлцсэний дараа дэмжих эсэхээ шийднэ гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *