Categories
мэдээ нийгэм

УИХ-аас гарсан Ажлын хэсэг Хөгжлийн банкийг шалгана

Монгол Улсын Хөгжлийн банк үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийг  нэвтрүүлэхээр ажиллаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг УИХ дээр ярьцгаая. Ийм зүйл байж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд парламентаас Хөгжлийн банкны асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргаж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томилох үүрэг чиглэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *