УИХ дахь залуу гишүүд “Өглөөний цай” клуб байгуулжээ. “Өглөөний цай” клубэд одоогоор АН-аас 4, “Шударга ёс” эвсэлээс 4, МАН-аас 4, Бие даагч 2 гишүүн нэгдсэн байна. Тэдний ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажиллах гэнэ. “Өглөөний цай” клубынхан долоо хоног бүрийн даваа гаригийн өглөө цуглаж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар иргэдээ сонсч, санал солилцон, шийдвэрлэх гарцын талаар үзэл бодлоо нэгтгэх аж.