Categories
мэдээ нийгэм

Угаарын хий хэмжигчийг 200 мянган өрхөд тараана

Түлш дутуу шаталтын үед угаарын хий CO үүсгэдэг. Энэ хий нь өнгө, үнэргүй учраас хүнд мэдрэгдэхгүй тул хүмүүс “угаартаж” амь насаа алдахад хүрч байна. Тиймээс угаарын хийн хэмжээг хэмжих, аюулыг урьдчилан мэдэхийн тулд тусгай мэдрэгч багаж ашиглах шаардлагатай байгаа юм.

ИймдээсЗасгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргасан. Тэгвэл нийт 200 мянга гаруй өрхөд зургаан тэрбум төгрөгийн өртгөөр угаарын мэдрэгч дохиолол тавина гэдгээ мэдэгдэж, гаднаас судалж байгаа талаараа ч хэллээ.

Мөнуг төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх боломжтой бөгөөд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээгээд байгаа аж. Харин угаарын хийн хэмжээг “LCD” дэлгэц дээр “PPM” нэгжээр харуулах ба зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх юм байна. Мөн микроконтроллерын удирдлагтай Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлан сйажруулах зэрэг олон давуу талтай байна.

М.САЙНЗАЯА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *