Categories
мэдээ нийгэм

Үерийн дараа хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна DNN.mn

2,400-гаад айл аюултай бүсэд амьдарч байна

Өнөө шөнө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш өдөр Монгол-Алтай, Орхон-Сэлэнгэ, Улз голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд бороо хур их орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй тул иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд цаг агаарын мэдээллийг анхааралтай хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороонд сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас санууллаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас үер ус буусны дараах халдваргүйжүүлэх аргын талаар зөвлөж байна.

  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж, устгах
  • Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
  • Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэх
  • Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Булаг шанд, гол горхи хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэх
  • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
  • Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
  • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
  • Халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх, шалбархай, үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах
  • Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйжүүлэх
  • Хуурай хлорын шохой болон 3 хувь, 5-10 хувийн хлорын шохойн сүүн уусмал, ариутгах бодис хэрэглэхийг тус тус зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *