Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна DNN.mn

2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, зүүн хажуугаас усжих Хэрлэн, Онон, Балж, Орхон голын дагуух Зүүнтүрүү зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-50 см нэмэгдсэн байна.

Хэнтий нуруунаас эхтэй Онон, Алтайн нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 20-40 см давсан бол Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 43 см даван үерлэж байна. Мөн 6 дугаар сарын 8-ны өдөр баруун болон төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2022-06-07

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *