Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлээрэй

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Зэлтэр, зүүн хажуугийн Барх, Онон, Хэрлэн голын дунд хэсэг болон Алтай нуруунаас усжих Чонохарайх, Увс нуурын савын Баруунтуруун, Хангилцаг зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдэж, Чигж, Хархираа, Хариг, Баруунтуруун, Бэлтэс, Ховд, Буянт, Онон, Сөгнөгөр, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см даван тус тус үерлэж байна.

Ирэх өдрүүдэд хур бороо элбэг байхтай уялдаад жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх магадлал өндөр тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн түүнчлэн дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *