Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулав

Бороо ихээр орсноос томоохон гол мөрөн, нуурын усны төвшин ихэсч усанд осолдох тохиолдол олонтаа гарах болсон учраас ЦЕГ-аас иргэд, олон нийтийг амарч, аялж, зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд:

  • Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх
  • Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх
  • Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол байнга хараа хяналтандаа байлгах
  • Нийслэлийн ногоон бүсэд зугаалахдаа гал түймрийн аюулаас сэрэмжилж асаасан гал, нурмаа бүрэн гүйцэд унтрааж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах
  • Авто тээврын хэрэгсэлээ голын усанд оруулахгүй, угааж цэвэрлэхгүй байхыг анхааруулсан байна.

Түүнчлэн хүмүүс яарч сандарсан үедээ яаралтай тусламж дуудахын тулд хаана хандахаа ч санадаггүй. Тэгвэл аливаа хэрэг, ослын үед хамгийн түрүүнд 102, 105 тоот тусгай дугаарт түргэн шуурхай хандахыг санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *