Өнөөдрийн /2021.06.13/ЭМЯ-аас өгсөн мэдээллээр өнөөдөр бүртгэгдсэн тохиолдлуудын 30 гаруй хувь нь хүүхдүүд өвчилсөн тухай мэдээллээ. Тиймээс хүүхдүүдийг халдвараас сэргийлэхэд:
- Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Амны хаалтыг тогтмол зүүлгэх
- 5-аас доош насны хүүхдийг олон хүүхэдтэй газар тоглуулахгүй байх
- Шүлсдэж үнсэхгүй байх
- Амнаасаа хоол өгөхгүй байх
- Хангалттай цагаар унтаж амруулах зэргээр хүүхдийнхээ дархлааг дэмжиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй байна гэдгийг хэллээ.