Categories
мэдээ нийгэм

Өдөрт 50 мянган иргэнд НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өгнө

НӨАТ зурган илэрцүүдӨнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлснээр 100 сая төгрөг хүртэлх хонжвортой сугалаанд хамрагдах, тухайн жилийнхээ худалдан авалтын нийт үнийн дүнгийн хоёр хувь буюу төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авахаар болсон.

Тэгвэл 2016 оны буцаан олголтыг мөнгийг Төрийн сангаас өнгөрсөн шөнөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ.

Төрийн сангаас өдөрт 50 мянга хүртэлх гүйлгээ хийх боломжтой учир өдөр бүр хувийн мэдээллээ баталгаажуулсан 50 мянган иргэн банк харгалзахгүйгээр буцаан олголтын мөнгөө авах аж. Хувийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулаагүй иргэд энэ сарын 15-ыг хүртэл баталгаажуулах ebarimt.mn сайтад баталгаажуулснаар буцаан олголтын мөнгөө авах боломжтой аж.

Цаашид иргэдэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс буцаан олголтын мөнгийг улирал тутамд, бэлэн болон бэлэн бусаар олгох санал гараад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *