Монголын хамгийн олон уншигчтай, үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар танд хүрч байна. Амралтын энэ дугаарт цаг үе, үйл явдлын хийгээд таны чөлөөт цагт зориулсан олон сонирхолтой мэдээ, мэдээлэл нийтлэгдлээ.
Сонины тэргүүн нүүрнээсээ таныг сайн мэдээгээр угтах болно. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VII төвд 100 ортой хүүхдийн эмнэлэг байгуулж байгаа талаар онцолсон байгаа. Мөн “Нэг ангийнхан” булангаас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэг ангийг сонирхоорой.
Улс төр нүүрт Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы ээлжит хурлыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг нийтэллээ. Мөн Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд УИХ-ын дарга З.Энхболд оролцохоор мордож байгаа тухай мэдээллийг эндээс аваарай. Байнгын ажиллагаатай парламент үүссэний 25 жилийн ойг тохиолдуулан “Томоохон ордуудаа хөдөлгөж шинэ түүхийг эхлүүлсэн 2008-2012 оны парламент” нийтлэлийг энэ нүүрнээс унших боломжтой.
Баримт, үзэл бодол нүүрт “Малыг хөлөөр нь биш “хил”-ээр нь гаргая” нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү нийтлэлд юун тухай өгүүлсэн болохыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.
Өд бэх нүүрт зохиолч Бямбажавын Ганбаатарын “Морин зэрэглээ” нийтлэлийг уншигчдадаа толилуулж байна. Мөн МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Дамдиндоржийн “Сургаал оюуны сахиус бадгууд”-ыг уншаарай.
Амрах агшин нүүрт шатрын дэлхийн аварга Антоанета Стефановагийн ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр “Мөнгөнтуул, Батчимэг хоёртой дахин шатар нүүх боломж ирнэ гэж боддог” гэжээ. Мөн “Гэртээ ганцаараа” киноны хэрсүү жаал хүүгийн дүрээр дэлхийд танигдсан жүжигчин Маколэй Калкиний ярилцлагыг эндээс унших боломжтой. “Тэнүүлчийн амьдрал гэж юу байдгийг би дэндүү сайн мэднэ” гэж тэрээр ярилцлагадаа дурдсан байна.
Арын нүүрт уламжлал ёсоор зурхай, цаг агаарын мэдээ, валютын ханш зэрэг тогтмол булангууд шинэ мэдээлэлтэйгээр танд хүрч байгаа. “Ном ярьж өгье” булангаас “Ургамал хийгээд жигүүртэн гол дүртэй “Шилийн богд” романыг уншаарай.
Амралтын өдрөөрөө амтат хоолоор ширээгээ засах боломжийг танд олгодог “Таны гал тогоо” буланд энэ удаад “Ямааны махтай карри”, “Киш Лорен пирог”-ийг хэрхэн бэлтгэх заавар, жорыг танилцуулж байна.
“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ