“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн
дугаар таньд хүрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдоржийн хамгийн сүүлд бичсэн нийтлэлийг өнөөдрийн дугаартаа онцолж байна.
Ерөнхийлөгч нийтлэлдээ “… Монгол Улс байнга төвийг сахих. Энэ тухай цаашид
зөвлөлдөж, ярилцаж, тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх нь манай улсын эрх
ашигт нийцнэ гэж бодож байна…” гэжээ. Дэлгэрэнгүйг тэргүүн нүүрнээс эхлүүлэн
уншина уу.
Мөн өнөөдрийн дугаарт
нэрт нийтлэлч Баабарын “Буруу тогтолцоо гэж юуг хэлээд байна вэ” нийтлэл
хэвлэгдлээ. Тэрбээр 2006 онд бичиж байсан уг нийтлэлдээ “…Манай иргэдийн
дийлэнх нь муу хүмүүсийг зайлуулж сайн хүнтэй болоод жаргах мөрөөдөлд автдаг.
Үнэндээ энэ бол хуурамч мөрөөдөл юм. Гэтэл сүүлийн үед манайд байгаа болгон тэр
чигээрээ муу учраас орвонгоор нь бужигнуулах үзэл суртал газар авч эхэллээ…”
хэмээжээ.
УИХ-ын ээлжит бус
чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилсон. Чуулганы дэлгэрэнгүй
сурвалжлагыг Улс төр нүүрнээс уншина уу.
Өршөөл үзүүлэх тухай
хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар 2015 оы долдугаар сарын 1-нээс өмнө жолооны
эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээж байгаа. Шалгалт өгөхгүйгээр баримт,
бичигтэйгээ очоод эрхээ сэргээлгэж болох аж. Энэ талаар сурвалжилсан юм. Өдрийн
сурвалжлага тэргүүн нүүрт хэвлэгдлээ.
УИХ-ын гишүүн
М.Батчимэгийн зөвлөх тагнуулын хэргээр ял сонссон нь өчигдрийн дуулиан байв.
Энэ хэргийн мөрөөр манай сонин сурвалжилж, шинэ мэдээллийг өнөөдрийн дугаартаа
нийтэллээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд залуус сайн дураараа сануулга
өгч, машин дээр нь наалт нааж эхэлжээ. Тэдгээр залуусын нэгтэй ярилцсанаа
хүргэж байна.
Моно жүжгийн төрлөөр
уралдаанд түрүүлсэн жүжигчин Б.Одгэрэлтэй ярилцсан ярилцлагыг 12 дугаар нүүрээс
уншина уу. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одгэрэл уран бүтээлээс гадна
урлагт хөл тавьсан тухай, мөрөөдлөө ярьсан юм.
Дөчин мянгатын хоёр
байрныхан хажуугийнхаа барилгын дуу чимээнээс болж гэрээсээ “дүрвэжээ”. Тэд
нэгдэн эрхээ хамгаалахаар түр хороо байгуулсан байна. Энэ талаарх сурвалжлагыг
тэргүүн нүүрнээс уншина уу.
Хэлмэгдэгсэдийг
хүндэтгэх өдөр маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан “Цаазлагдсан улс төрийн
хэлмэгдэгчийн хүүхэд” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашдаваатай ярилцсаныг
хүргэж байна.
Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн
дугаарт гарлаа.
“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг
“Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл”
шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин
борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн
“Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин
борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах
сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол
цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг
Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын
захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв
цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ
БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ