Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хэсгээс өгсөн мэдээллийг уншаарай

“Өдрийн сонин”-оос С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хэсгээс өгсөн мэдээллийг уншаарай “Өдрийн сонин”-ы шинэ өдрийн дугаар хүрч байна. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн мэдээлэл хийжээ. Эл хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Б.Булганыг цагдан хориод сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хуулийн байгууллагаас албан ёсоор өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй юм. ЦЕГ-аас ”Б.Булганыг баривчилсан нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж тухайн үед мэдэгдсэн. Б.Булган яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүн О.Содбилэг “Миний аав Ш.Отгонбилэгийг С.Зориг агсны хэрэгт буруутган хэлмэгдүүлэх гэж байна” гэж твиттер хуудастаа мөн жиргэсэн. Хэргийг шалгаж дууссаны дараа ганц ч зүйл орхигдуулахгүйгээр мэдээлэх болно хэмээн ажлын хэсгээс мэдээлж байсан юм. Үргэлжлэлийг долдугаар нүүрнээс уншаарай. Хоёр болон тавдугаар нүүрнээс улс төрийн эргэн тойронд өрнөсөн мэдээ сурвалжлагыг хүлээн авч унших боломжтой. “Өдрийн сонин”-ы Баримт, үзэл бодол нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Намайг намын гишүүн биш гэж тооцоорой” нийтлэл хэвлэгдлээ. Харин дөрөвдүгээр нүүрнээс Монголын банкны холбооны “Шилдэг банкир” цол хүртсэн “Голомт” банкны зээл хариуцсан дэд захирал Т.Нямсүрэнгийн ярилцлагыг уншаарай. “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө. “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр олон жил үргэлжилсэн. Үүнээс Монголын тал ямар ашиг олж байгаа, мөн зээл өгсөн гадны компаниудын талаарх байр суурь, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаар юу хийх гээд олон сонирхолтой асуултад тэрбээр дэлгэрэнгүйгээр хариулсан байна. Түүний ярилцлагыг арав болон арваннэгдүгээр нүүрнээс уншаарай. Арван хоёрдугаар нүүрнээс “Эмоци” продакшны жүжигчин Г.Эзэнмөнхтэй хийсэн ярилцлагыг унших боломжтой бол арвангуравдугаар нүүрт дуучин М.Нарагийн сонирхолтой ярилцлага нийтлэгдлээ. Ирэх сард нээлтээ хийх Монгол кинонуудын талаар “Кино ертөнц” буланд онцолсон байна. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллүүдийг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас хүлээн авч уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *