Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” Монгол Улсад болоод дэлхий дахинд болж буй үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж уншигч олондоо хүргэдэг. Бид дэлхийн хамгийн халуун цэг болох Иракт буун дуу тачигнаж байхуйд сэтгүүлч Дашбалбарын Мөнгөндалайг газар дээр нь ажиллуулж бүх мэдээллийг “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголын ард түмэнд хүргэсэн юм.
Өнгөрөгч хавар Малайзад амиа алдсан бүсгүйн талаар “Өдрийн сонин”-ы сурвалжлагч, Монголын нэртэй сэтгүүлчдийн нэг Г.Дэлгэрцэцэгийн цуврал материал хэвлэгдэж байв. Мөн Улаан-Үд, Тува, Хөх хотын цуврал тэмдэглэлүүд “Өдрийн сонин”-д хэвлэгдэн хүн төрөлхтний болоод Монгол туургатны оюуны толь нь “Өдрийн сонин” гэдгийг дэлхий даяар тунхагласан билээ. Дэлхийн бүх улс, аль ч цэгт “Өдрийн сонин” редакцийн томилолт өгч өөрийн зардлаар сэтгүүлчдийг бүх л халуун цэгт томилон ажиллуулдаг юм. Энэ удаа “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт чөлөөт цагийн мэдээллийн албаны сэтгүүлч С.Алтанцэцэг Япон улсын нийслэл Токио хотноо ажиллаж, Монголын нэртэй сумочид болоод Сумо бөхийн холбооны удирдлагаас ярилцлага авч буй юм. “Өдрийн сонин” сэтгүүлчдээ өөрийн зардлаар редакцийн томилолт өгч ажиллуулдаг билээ.
АНУ-ын зүүн болоод баруун эрэгт манай сонины тусгай сурвалжлагчид ажилладаг. Дэлхийн ихэнх хотуудад “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч нар ажиллаж тухайн тив, улс оронд болсон мэдээллийг ард түмэнд түргэн шуурхай хүргэдэг юм. Ингээд Токио хотод ажиллаж буй сэтгүүлч С.Алтанцэцэгийн мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргалтай хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Цаашид Сумогийн холбооныхны ярилцлага, Японы аж амьдралыг цувралаар хүргэх болно.