Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаарт шинэ начин Э.Даш ярилцлага өглөө

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Манай сонины өнөөдрийн дугаарт энэ наадмаар начин цол хүртсэн Э.Даш ярилцлага өглөө. Тэрээр “Э.Оюунболтой барилдахдаа санасан мэхээ хийж чадсангүй. Дараа жил даагаа нэхнэ ээ” хэмээн ярьсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг I, IX нүүрнээс уншаарай.

“Улстөр”-ийн нүүрэнд Хууль зүйн байнгын хорооны ажлаа тайлагнасан мэдээллийг онцолж байна. Ирэх намраас хэрэгжиж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ямар өөрчлөлт орсныг тус байнгын хорооны дарга дэлгэрүүлж ярьсан байгаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд манай нийтлэлч наадмын нээлтийн талаар үзэл бодлоо хуваалцлаа. Сэтгүүлч С.Алтанцэцэгийн “Хонхны дуу”-нд хонзогнож байгаа мэт социализмын үеийг санагдуулсан нээлт боллоо” гэсэн нийтлэлийг энэ нүүрнээс уншаарай.

Энэ удаагийн “Өдрийн зочин”-ы хойморт өсвөрийн барилдааны түрүү бөх, улсын шонхор Э.Үнэнхүүг урилаа. Лу гүний Вандан аваргын удам болсон энэ хүүгийн талаар тавдугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай. Мөн энэ нүүрэнд цэнхэр гаригийн сонин хачныг багцлан хүргэж байна.

Авто тээврийн салбар хөгжсөний 90 жилийн ой хуучин машины үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ. Хуучин машины үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлага VII нүүрэнд нийтлэгдлээ. Ямар ховор машинууд Чингисийн талбайд эгнэснийг “Өдрийн сурвалжлага”-аас сонирхоорой.

“Амрах агшин булан”-гийн танин мэдэхүйн хэсэгт “Хүн төрөлхтөн анх удаа Дэлхий ванд хүрчээ” гэсэн сонирхол татсан мэдээллийг онцоллоо.

Уламжлал ёсоор “Ном ярьж өгье”, ТВ хөтөлбөр, “Хэлэх эрхийн индэр”, “Өд бэх” булангууд “Өдрийн сонин”-ы амралтын дугаарт багтлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *