Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ӨДРИЙН СОНИН”-Ы 2012.01.19-Ы АРХИВ: Соёолон чоно осгож үхмээр идэр есийн хүйтэн

Өнөөдөр чинь дөрвөн ес эхэлж байгаа юм даг уу даа. Дөнжин үхрийн эвэр тас хөлддөг юм гэсэн. Тэгэхээр айхтар л хүйтэрдэг нь мэдээж. Ийм хүйтнийг ч бид юман чинээ саналгүй туучаад л өнгөрдөг. Наад захын жишээ дурдахад, соёолон чоно осгож үхмээр есийн тэсгим хүйтэнд гэр хорооллын хүүхдүүд зуны ботинктой автобусны буудал дээр дэрийтэл зогсож байна шүү дээ. Эцэг эх нь санаа зовно гэж байхгүй, дулаан хөнжилд өө дугжраад л хоцорно.

Тэдгээр нялх үрс ч нус нь хацартаа хөлдчихөөд байхад огт тоосон шинжг үй зогсох нь үнэндээ гайхмаар. Тоолоо гээд ч яах билээ. Уулын там Түвд, хүйтний там Монгол гэж үүнийг л хэлээд байгаа. Идэр есийн тэсгим хүйтнийг Улаанбаатарынхан шөнөдөө осгон амиа алдаж байгаа иргэдийн тооноос, үзэгдэх бараагүй нөмөрсөн утаан хар хөшигнөөс мэдэрдэг. Нар ханын толгойд тусчихаад байхад хот тэр аяараа харанхуйлчихсан, машин дотор хоолой хорсоод өөрийн эрхгүй л хоёр нүдэнд манан сууна шүү дээ, хөөрхий. Ёстой там даа, там.

Ийм хүйтэнд улс орны хөгжил, эдийн засгийн байдал бүр хүйтрэх нь аймшигтай. Бензин шатахууны үнэ хэдэн зуугаар огцом өсөхөд ард иргэд дөнжин үхрийн эвэр тэс хөлддөг дөрвөн есийн хүйтнээс илүү, бараг л амьсгал царцмаар хүйтэн жаварт хайрагдаж байгаа юм. Төр засаг энэхэн цаг үед иргэдээ ингэж л амьдаар нь осгоож тамлаж байна даа. Малчид ч ялгаагүй махныхаа үнийг санаанд оромгүйгээр өсгөөд хүйтэн царайгаа харуулах нь гомдмоор. Улирлын хүйтэнд бус улс төр, эдийн засгийн жаварт хамаг бие минь дагжин чичирч байна даа гэж.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *