МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улс судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Санжмятавтай хийсэн төрийн бодлогын талаар сонирхолтой ярилцлага “Өдрийн сонин”-д хэвлэгджээ. Түүний ярьсанаар бол “Жишээлбэл, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын анхны хувилбарт “Гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хоёр хөрш оронтойгоо тэнцвэртэйгээр харилцана” гэсэн бодлоготой байсан. Дахиад гадаад бодлогынхоо үзэл баримтлалд өөрчлөлт оруулахдаа “Хоёр хөрш оронтойгоо хамтарч ажиллах нь тэргүүлэх байна. Гэхдээ Монгол Улс гурав дахь хөршүүдтэйгээ хамтарч ажиллана” гээд тухайн үеийнхээ нөхцөл байдалд зохицуулаад ирсэн. Тэгэхээр энэ бол байнгын үйл явц. Гадаад нөхцөл хэрхэн өөрчлөгдөхийг ажиглаж байгаад тэрэнд нь тааруулж бид өөрсдийнхөө бодлогыг зохицуулж авч явах ёстой” зэргээр ярьсан байна.
Мөн өдгөө эд яригдаж буй Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах хуулийн төслийн талаар ч өөрийн санааг илэрхийлжээ. Энэ мэтчилэн уншууртай сонирхолтой ярилцлага болсон аж.