Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Яст мэлхий шиг гэлдэрч байсан ханш кенгуру мэт үсэрсний буруутан хэн бэ?”нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Уламжлалт “Нэг ангийнхан” буланд Анагаахын дээд сургуулийг 1986 онд төгссөн Хүүхдийн факультетийн долдугаар группийнхэн уригдан оролцлоо. Уншигч та нэг болон зургадугаар нүүрнээс унших боломжтой.

Өчигдөр сангийн сайд Б.Чойжилсүрэн улсын төсөвтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Энэ тухай улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэн гаргалаа. Мөн энэ нүүрнээс УИХ-ын баасан гаригийн чуулган дээр ямар асуудлуудыг хэлэлцсэн талаар сонирхон уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгэмд шуугиан дэгдээдэг гуравдугаар нүүрэнд сэтгүүлч Баасансүрэнгийн “Яст мэлхий шиг гэлдэрч байсан ханш кенгуру мэд үсэрсний буруутан хэн бэ?”нийтлэл хэвлэгдлээ.

Түүнчлэн наймдугаар нүүрнээс дэлхийн хамгийн өндөр цамхгуудтай танилцах боломжтой. Харин есдүгээр нүүрэнд “Монгол Улс бодлогоосоо ухраад байна уу даа, сайд аа” нийтлэл хэвлэгдлээ.

Мөн уламжлалт “Амрах агшин”, “Гал тогоо”, “Ном ярьж өгье” булангуудаа сонирхон уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *