Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сайханбилэгтнүүдэд хагас жилийг хагас зуун жил болтол ажиллах боломж байна” нийтлэл хэвлэгдлээ

Уншигч, захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүлдэг үндэсний брэнд хэвлэл “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт ямар мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлага нийтлэгдсэнийг танилцуулъя. Энэ өдрийн дугаар 16 нүүрээр хэвлэгдлээ.

Тэргүүн нүүрээс төмөр замтай холбоотой олон нийтэд дэлгэсэн мэдэгдлийн цаад учир юу болох талаар уншаарай.

Улс төр нүүрт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт нарын ярилцлага, С.Дэмбэрэл гишүүний тодруулга зэрэг багтлаа. Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд Таван толгойтой холбоотой асуудлаар ярьсан байна. Түүний хэлснээр япончууд “Эрдэнэс-Таван толгой”-г ашиглахад оролцох ажээ. Д.Батцогт гишүүн болохоор малчдын тэтгэврийн асуудлыг хөнджээ. Мөн улс төр нүүрээс “Улс төрд явах гэж байгаа бол уул уурхайг зүхэхээ боль” нийтлэлийг уншаарай.

Баримт, үзэл бодол нүүрт “Сайханбилэгтнүүдэд хагас жилийг хагас зуун жил болтол ажиллах боломж байна” нийтлэл хэвлэгдсэн байгаа.

Баримт, үйл явдал нүүрт Зам тээврийн яамны ТНБД асан Б.Батзаяа нарын хэрэгт холбогдуулж нэмж гурван хүнийг баривчилсан тухай, Л.Гансүх нарын ялыг хэвээр үйлдээх шийдвэр гаргасан давж заалдах шатны шүүх хурлын мэдээлэл зэргийг багтаалаа.

Дэлхийн мэдээ нүүрээс бизнес хийхэд хамгийн таатай орнуудыг нэрлэсэн мэдээллийг унших боломжтой. Мөн В.Путины охинтой гэрлэж баяжсан эрийн тухай онцоллоо. Эдгээрээс гадна энэ нүүрт орлогоороо дээд амжилт тогтоосон киноны тухай зэрэг олон улсын үйл амьдралын чухлыг нь тусгасан байна.

Цаг үе нүүрт “Монгол шуудан”-гийн хувьчлалд хүн бүр оролцох боломжтой, Налайхын цэвэрлэх байгууламжийг хот өөрийн өмчлөлд авсан тухай мэдээллүүд нийтлэгдлээ.

Уран зохиол нүүрт “Болор цом”-ын хамгийн хамгийнийг сонирхууллаа. Тэгвэл Дэвжээ нүүрээс өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Баянзүрх хайрхны хишиг” барилдаанд түрүүлсэн аймгийн арслан О.Хангайгийн ярилцлагыг унших боломжтой.

Эрүүл мэнд нүүрт чимээгүй үхэл гэж нэрлэгддэг цусны даралт өвчний тухай эмчийн ярилцлагыг хүргэж байна. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх боломжтой зөвлөгөөг зөвхөн “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *