Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “”Хөдөөнийхнөө гайхах хөдөөнийхөн” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар таньд хүрч байна. Нэрт нийтлэлч, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Хөдөөнийхнөө гайхах хөдөөнийхөн” нийтлэл өнөөдрийн дугаарт хэвлэгдлээ. “…Өнгөн талаасаа хотших амархан, зангиа зүүж, хогоо саванд орхиж, сүлсээ хаяхаа болих тийм хэцүү биш. Харин оюун сэтгэлгээнийхээ “хөдөө”-нөөс салах амаргүй. Нийгэм улс төрийн үзэгдэл дээр үүнийг харах гээд оролдоод үзье…”. Сонирхолтой нийтлэлийн үргэлжлэлийг гуравдугаар нүүрээс уншина уу.

МАН-ын дарга асан, философийн ухааны доктор Б.Даш-Ёндон манай сонинд ярилцлага өглөө. Тэрбээр өөрийгөө улс төр дам оролцож байгаа гэж ярьсан. Энэ нь алсаас удирдаж байгаа гэсэн үг үү, эсвэл ямар аргаар вэ гэдгийг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас унших боломжтой. Түүнтэй намынх нь залуус уулзаж зөвлөгөө авдаг гэнэ. Гэвч эрх мэдэлтэй нөхдүүд дөлөөд байхаар мянга зөвлөөд яах билээ гэж харамсангүй ярьсан. Түүний ярилцлагыг тэргүүн нүүрнээс унших боломжтой.

ОХУ руу мах экспортлох боломжийн талаар компаниуд салбар яамныхантай зөвлөлдлөө. Бид энэ талаар сурвалжилсан юм. Тэргүүн нүүрнээс уншина уу.

Тариалангийн салбарт зарим тариаланч, гурилын үйлдвэрүүд ямар башир аргаар мөнгө олдог вэ. Тэд тариагүй буудайдаа урамшуулал авах, давхардуулах гээд олон аргатай. Үүнийгээ “Буудай ажиллагаа” гэж нэрлэдэг. Энэ талаар “Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” буландаа эрэн сурвалжилсан. Цуврал нийтлэлийн үргэлжлэлийг өнөөдрийн дугаараас унших боломжтой.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Чингис хааны одонт академич Х.Намсрайтай хийсэн ярилцлагын үргэлжлэл мөн өнөөдрийн дугаарт хэвлэгдлээ. Тэрбээр “Эрдэмтэн, жүжигчин хоёрыг ялгаатай хүлээж авдаг нь зөвхөн Монголынх биш, бүх ертөнцийн зүй тогтол” гэж ярилаа. Мөн 100 сая төгрөгийн шагнал авсан бүтээлийнхээ тухай, салбарынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан юм.

“Өдрийн сонин”-д сонин, олны анхаарлыг татсан нийтлэл, ярилцлага гардаг. 1988 онд дайнтай байсан Афганистанаас 27 афган хүүхдийг Монголд авчирч асарч, тойлж байгаад явуулсан билээ. Тухайн үед афган хүүхдүүдээс ярилцлага авч, сурвалжлага бэлтгэж байсан Монголын радиогийн ахмад сэтгүүлч Д.Чулуунцэцэгтэй ярилцсан ярилцлагыг 12 дугаар нүүрээс уншина уу.

Дэлхийн мэдээний нүүрт НҮБ-ын 70 жилийн ойн чуулганыг онцлон тоймоллоо.

Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *