Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Их, дээд “Цэцэрлэг” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар танд хүрч байна. Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Их, дээд “Цэцэрлэг” нийтлэлийг өнөөдрийн дугаараас амтархан уншина уу. Бүх хүүхэд дээд боловсрол эзэмших хөдөлгөөн өрнөөгүй байна гэж үү. Гэтэл тэр бүхний хэрэг гарч байна уу. Шалтгаан нь юу байна вэ. Гэх зэрэг асуудлыг нийтлэлд хөндөж, гарц хайсан байна.

Төв цэвэрлэх байгууламж тэг зогсолт хийх дээрээ тулсан талаар манай сонин мэдээлж байсан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцжээ. Уг байгууламж энэ өвлийг давахад бэлэн үү. Эсвэл бохир хальж урсах эрсдэл хүлээж байна уу. Энэ талаар манай сэтгүүлч сурвалжилсныг тэргүүн нүүрнээс уншина уу.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хоёр дахь өдрөө хэрэгжиж байна. Хууль хэрэгжсэн эхний өдөр осол бага гарч, зөрчсөн нөхдүүд улсад 42 сая шахам төгрөгийн торгууль төлжээ. Хуулийн хэрэгжилт ямар байгааг бид өдрийн сурвалжлагаараа хүргэж байна.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөл үзүүлэх тухай хууль, Засгийн газрын бүтэц гэх зэрэг цаг үеийн асуудлаар “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө.

“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргээр УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийг өчигдөр шүүх байсан ч гэрч ирээгүй шалтгаанаар хойшилсон. Шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор шүүхэд очсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр энэ улс нам дамнасан хэдхэн хүний гарт орж, дампуурах гэж байгаа тухай ярьсан юм. Дэлгэрэнгүйг өнөөдрийн дугаараас уншина уу.

Өмнөх онуудын улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ашиглалтад орсон боловч гэрээний үлдэгдэл төлбөр нь олгогдож чадаагүй удсан олон арван барилгын асуудлыг шийдвэрлэх, тэдгээр барилгын гүйцэтгэгч компаниудыг хохиролгүй болгох зорилгоор Улсын Их Хурлаас 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 07 тоот тогтоолыг баталсан байдаг.

Энэхүү тогтоолд, 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган бүрэн хэрэгжүүлж дууссан , гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 96 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг нэгбүрчлэн жагсаалтаар баталж, тэдгээрт нийт 32.6 тэрбум төгрөгийг векселийн санхүүжилтээр олгохыг Засгийн газарт даалгажээ.

Харин дээрх тогтоолын 2 дахь заалтаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг векселээр санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг Засгийн газарт даалгасан байна.

Гэтэл Сангийн яамнаас УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр Засгийн газрын 2015 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай” 282 тоот тогтоолыг боловсруулж батлуулахдаа Төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 07 тоот тогтоолыг ноцтой зөрчсөн баримт бидэнд олдсон юм. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр Векселийн сургаар Сангийн яаманд хэрхэн будлиан хутгасныг хүргэж байна.

Малайзын Ерөнхий сайд огцрохгүй гэнэ. Ямар учиртайг дэлхийн мэдээ нүүрээс унших боломжтой.

Банкинд, дэлгүүрт, эмнэлэгт дугаарладаг цаг өнгөрчээ. Монголд бүх үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн. Энэ тухай сурвалжлагыг арваннэгдүгээр нүүрээс уншина уу.

Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *