Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Наадам” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Азийн Сайд нарын бага хурлаар гамшигт тэсвэртэй хотыг онцолж байна” хэмээн бичжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Наадам хэмээх нэрт нийтлэлч Баабарын Монгол түүх дөрвөн боть номын хэсгээс уншина уу.

Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн П.Баттулга: Шүүгчийн буруу шийдсэн хэргээс болж шүүхийг татан буулгана гэдэг байж боломгүй зүйл хэмээн “Хууль эрх зүй”-н тавдугаар нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Таван толгой” төсөл амжилттай хэрэгжсэнээр “Эрдэнэс Монгол” компанийн уул уурхайн том төслүүд хөдлөх боломжтой хэмээсэн байна.

Дэлхийн шилдэг найман багт оросууд багтлаа хэмээн “Спорт” нүүрт өгүүлэв.

СЭЗИС-ийн Эрдэм судлал, хамтын ажиллагаа, хөгжил, төслийн удирдлага эрхэлсэн дэд захирал Д.Батжаргал: Таван толгойн 30 хувийг илүү үнээр зарчих хүн байгаа юм уу гэж “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

“Цаг үе” нүүрт АТГ-т шалгагдаж байгаа Ерөнхий сайдууд хаана явна вэ хэмээв.

Иргэдийн үзэл бодлыг сонсдог “Хэлэх эрхийн индэр” буланг 17 дугаар нүүрээс уншаарай.

Араажавын аргилхан хоолойт, агуу тайлбарлагч Агвааны Ганбаатар хэмээн “Дурсахуй” нүүрт өгүүлэв.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: Юун, яасан цэргийн гэгээнтэн хэмээн “Улс төр”-ийн долдугаар нүүрт ярьжээ.

Бичил хөтөлбөрийн төсөлд хамрагдсанаар нийгэмд хэрэгтэй, улсын хөгжилд ахиц авчрах олон ажлуудыг хийжээ. Австралийн хөгжлийн туслалцааны бичил төсөлд хамрагдсан оролцогчид тайлангаа тавилаа гэж “Энэ тухай” нүүрт бичив.

Агуйд гацсан хүүхдүүдийг аврахад нэг сар шаардагдана хэмээн “Дэлхий мэдээ” нүүртөгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *