Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Монгол малын мах хоол биш хор болчихжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин” бямба гаригийн дугаараа хэвлэн уншигч, захиалагчдадаа хүргэлээ. Манай сонины өнөөдрийн дугаарт улс оронд өрнөж буй хамгийн чухал үйл явдлуудыг сурвалжлан, сонирхолтой ярилцлага, шуугиант нийтлэл гарлаа. Энд заримаас нь онцлон, тоймлож хүргэе.



Өчигдөр болсон УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилсон. Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ намрын ургац хураалтын дүн мэдээ, өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан талаар мэдээлэл хийсэн юм. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 82.9 хувь хангагдсан байгаа аж. Ингээд УИХ-ын чуулганы танхимаас хийсэн сурвалжлагыг нэг, хоёрдугаар нүүрээс дэлгэрүүлэн уншаарай.

Бямба гариг бүр бидний бэлтгэн хүргэдэг “Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн дугаарт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын найман жилийг 1982 онд дүүргэсэн Дорж багштай 8а ангийнхан оролцлоо. Нэг ангийнхны арван жилийн болон оюутан ахуй үеийнх нь дурсамжуудаас уншигчидтайгаа хуваалцаж, тэрхүү хөгжилтэй он цагуудаар та бүхнийг аялуулдаг нь энэхүү булангийн маань онцлог байдаг. Хөвсгөлийн охид, хөвгүүдийн гэгээн дурсамжийг нэг, зургадугаар нүүрээс сонирхоорой.

Манай “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр гарсан нийтлэл тэр өдрөө шуугиан тарьж, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг аа. Тэгвэл энэ удаагийн дугаарт сэтгүүлч С.Алтанцэцэгийн “Монгол малын мах хоол биш хор болчихжээ” нийтлэл хэвлэгдлээ. Сүүлийн үед хүнээсээ илүү мал нь хүчтэй антибиотик тариулж, бараг тариагаар дуслахаас наагуур байдаг болчихжээ. Энэ асуудлыг хөндсөн уг нийтлэлийг http://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр захиалан унших боломжтой.

Сүүлийн өдрүүдэд тэнгэр муудаж, нийт нутгаар цас ихтэй, цочир хүйтэрч байна. Үүний улмаас зам, даваа хаагдан, халтиргаа гулгаа их болж, ажил сургуульдаа явахад хүндрэлтэй болж буй билээ. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс сургууль, цэцэрлэгийг цаг агаар тогтвортой болтол түр амраах хүсэлтийг гаргаж байгаа ч салбарын яамнаас тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа. Уг нь яам энэ асуудлыг бие даан шийдэх бүрэн боломжтой юм билээ. Энэ тухай “Хүйтэн сэтгэлтэй боловсролын сайдад хүүхэд хөлдөх хамаагүй бололтой” хэмээх гарчигтай сурвалжлага нэг, 11 дүгээр нүүрт хэвлэгдлээ.

Түүнчлэн нийслэл хотод их хэмжээний цас орж байгаа. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж буй. Цас орж замын халтиргаа гулгаа нэмэгдэж, их цасыг хайлуулахаар цас хайлуулагч бодис цацсан гэх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгч байгаа. Гэвч хотын төвийн замууд мөстөж, халтиргаа гулгаа хэд дахин нэмэгдээд байна. Замын цагдаагийн газарт өчигдөр гэхэд зам тээврийн осол аваарын 500 гаруй дуудлага ирсэн байна. Гэтэл хайлуулагч бодис чанаргүй учраас цас хайлахгүй мөстөж, халтиргаа үүсч байгаа юм байна. Энэ тухай сурвалжлагыг долдугаар нүүрээс дэлгэрэнгүй уншаарай.

“Ном ярьж өгье” буланд “Мөрөн голын шулам бүсгүй” хэмээх нэгэн сонирхолтой номын тухай өгүүлж байна. Харин “Өд бэх” буландаа өнөө жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр тодорсон “Яргуй нүдлэх цагаар” бүтээлийг хүргэж байна. 10 дугаар нүүрээс уншаарай. “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаарын “Дэлхийн хүн” буланд энэ удаа Меланья Трампыг онцоллоо. Мөн “Танин мэдэхүй”, “Өдрийн зочин”, “Хэлэх эрхийн индэр” зэрэг тогтмол булангуудаа хүлээн авч уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *