Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Бусаны нислэг буюу бидэнд хамгийн хамгийн ойр наран шарлагын газар” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт энэ удаа Монгол Улсын мал сүрэг 73 саяд хүрсэн тухай таатай мэдээллийг хүргэжээ. Мөн улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээллийг II нүүрнээс унших боломжтой. Хамгийн халуун сэдэв бол МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийсэн явдал байлаа. Тэрээр өчигдөр хэвлэлийн бага хурал хийж олон ноцтой баримт дэлгэсэн юм. Тодруулбал тэрээр “Төрийн албыг хууль бусаар авахыг санаархаж байна” хэмээн ярив. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа “Бусаны нислэг буюу бидэнд хамгийн хамгийн ойр наран шарлагын газар” нийтлэл хэвлэгдлээ. Саяхнаас Бусан руу шууд нислэг үйлдэж эхлээд байгаа билээ. Монголчуудын хувьд энэ бол аялал, жуулчлалын таатай бөгөөд том боломж. Одоо гол нь визний асуудал. Энэхүү сонирхолтой нийтлэлийг та бүхэн III нүүрнээс уншаарай. Бямба гаригийн дугаарын VI нүүрт уламжлал ёсоор Хэлэх эрхийн индэр булан орсон бөгөөд VII нүүрт мөн уламжлалт булан болох Өдрийн зочин орсон байна. VII нүүрт дэлхий дахинаа өрнөсөн сонирхолтой мэдээ, мэдээлэл оржээ. Дэлхийн түүх булангаар тогтмол та бүхэндээ дэлхийн алдартай хотуудыг танилцуулж байгаа. Энэ удаа Византийн эзэнт гүрний тухай сонирхолтой нийтлэл орсон байна. Мөн IX нүүрнээс Нэг ангийнхны дурсамжийг хуваалцаарай. Мөн Амрах агшин буланд дэлхийн хамгийн аз жаргалтай 10 хотыг нэрлэжээ. Зуны амралт, аялал эхэлсэнтэй холбоотойгоор дээрх хотуудад аялах гэж байгаа бол сонирхолтой мэдээлэл уншихад илүүдэхгүй шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *