Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Багш, эмч нарыг авлига авдаг гэж донгосох нь дэмий хэрэг” нийтлэл гарчээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Энэ дугаарт Ерөнхийлөгч Х.Баттулгын МҮОНРТ-д өгсөн анхны ярилцлага нийтлэгдлээ.

“Улс төр” нүүрт Улс төрийн товчооны гишүүн асан П.Дамдин Хөдөлмөрийн баатар болсон тухай мэдээлжээ. Хөдөлмөрийн баатрын анхны сэтгэгдлийг “Өдрийн сонин” танд хүргэж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг орон нутагт үргэлжилж байгааг энд мөн мэдээлсэн байна.

“Баримт үзэл бодол” нүүрт “Багш, эмч нарыг авлига авдаг гэж донгосох нь дэмий хэрэг” хэмээн өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “АТГ-аас У.Хүрэлсүхийн хамаатан хурандаа Амарсанаа, ЦЕГ-ийн хурандаа Жаргалсайхан, Ч.Батболд нарыг баривчилжээ” хэмээн мэдээлжээ.

БНАСАУ-д хориг тавьсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол батлагдсантай холбогдуулан ГХЯ-ны газрын захирал О.Энхцэцэг мэдээлэл өгчээ.

О.Энхцэцэг: Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр бид урьдын адил анхаарч ажиллана хэмээн хэлсэн байна.

“Дэлхийн мэдээ” нүүрт БНАСАУ энэ сарын дундуур АНУ-ын эсрэг цохилт хийхээр бэлтгэж байна хэмээн онцолжээ.

“Нэг ангийнхан” буланд МУИС-ийн барилгын инженерийн факультетад гидро техникч мэргэжил эзэмшсэн анхны усны инженерүүдийн 50 жилийн ойн баярын уулзалтын тухай бичжээ. “Бүх хичээлээ орос хэлээр судалсан Монголын анхны усны инженерүүд” гэнэ шүү.

“Соёл урлаг” нүүрээс “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай хийсэн ярилцлагыг уншаарай. “Эзнээ олсон сайн уран бүтээл яван чангардаг юм байна” хэмээн тэр өгүүлжээ.

“Сав шимийн ертөнц” булангаас Тас шувуунд шүүрүүлсэн анчны тухай хууч яриаг хүлээн авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *